Шалгалтад оролцохын өмнө танд дараах зүйлс заавал байвал зохино. Интернетийн сүлжээнд холбогдсон компьютер, moodle.ecl.mn системд нэвтрэх оюутны эрх. Батлах шалгалтыг 50-100 асуулт бүхий тестийн тусламжтай авах болно. Шалгалт 9:00 нээгдэж 16:00 цагт хаагдах болно. Оюутан оноогоо тухайн шалгалт авсан өдрийн 17 цагт харах боломжтой болно. Шалгалт авахгүй хичээлүүд нь ирц, бие даалт, явцын оноогоор дүгнэгдэнэ. Нэг өдөр олон шалгалт давхацсан бол цаг хугацаагаа тооцож шалгалтуудад оролцоно уу.
Шалгалтад оролцох заавар
- Цахим сургалтын moodle.ecl.mn системд нэвтрэх. Таны нэвтрэх ID: таны email хаяг, нууц үг: таны регистрийн дугаарын зөвхөн тоо.
- Өөрийн оролцох шалгалтын хичээл рүү орох
- ” Шалгалтад оролцох” дарах
- Attemp quiz now дарна
- Шалгалтын бүх асуултад хариулсны дараагаар “finish attemp” дарна
- “Submit all and finish” дарна
- Гарч ирэх Confirmation цонхны “Submit all and finish” дарна
Шалгалтаас авсан оноог харах
- Оюутны авсан оноо шалгалт авсан өдрийн 17 цагаас нээгдэнэ
- Шалгалт руу дахин орох
- Review attempt дарах
- Grade хэсгээс нийт авбал зохих 100 онооноос та хэдэн оноог авснаа харж болно
- Уг хуудсаас бүх зөв болон буруу хариулсан тестүүдтэйгээ танилцаж болно