ECL.ESAN.MN

ЦАХИМ БҮРТГЭЛ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

ОУ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

САНАЛ ХҮСЭЛТ ГОМДОЛ ИЛГЭЭХ

ТЭТГЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТ ЗЭЭЛ

АХЫН ХИШИГ ДҮҮД ХӨТӨЛБӨР

“Степпелинк” компанийн 2014 оноос хөгжүүлж буй “Esan” цахим сан нь одоогоор  3700 гаруй диплом, эрдмийн 70 гаруй ажил, сонины 20 мянга гаруй дугаар, 150 гаруй сэтгүүл бүхий, мэдээллийн сан юм. Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль нь үндэсний мэдлэгийн цахим сан ESAN системд нэгдсэн билээ. Ингэснээр эрдэмтэн багш нар өөрийн оюуны бүтээлийг үнэлэх эдийн засгийн эргэлтэд оруулах, оюутан залуус ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай танилцах боломжийг олгож байна.  ECL.ESAN.MN уг сайт нь БСЭЗДС-н цахим сан бөгөөд оюутан багш нар нь уг сайтад өөрийн эрхээр нэвтрэн орсноор үнэ төлбөргүй ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай танилцах боломжтой.

ECL.ESAN.MN цахим санг ашигласнаар оюутан танд дараах боломжууд нээгдэнэ.
  • Ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай цахим хэлбэрээр үнэ төлбөргүй танилцах
  • Өөрийн уншиж байгаа болон хадгалан үлдээсэн номоор хувийн сан үүсгэх
  • Тухайн номонд сэтгэгдэл үлдээх
  • Хуулбар шалгуур ашиглаж өөрийн оюуны бүтээлийн үнэ цэнийг мэдэх

ECL.ESAN.MN БСЭЗДС-н цахим санд нэвтрэн орохын тулд оюутан дараах 2 энгийн алхмыг хийхэд хангалттай

  1. ecl.esan.mn сайтад хандаж цахим сургалтын сисемд нэвтрэхдээ ашигладаг өөрийн цахим шуудангийн хаягийг И-Мэйл хаяг хэсэгт бичнэ, нууц үг хэсэгт дараах нууц үгийг бичнэ.  Esan11*55
  2. Дараагийн цонх дээр та өөрийн цаашид ашиглах шинэ нууц үгийг бичнэ.
  3. Одоо ecl.esan.mn цахим санд өөрийн цахим шуудан болон 2-р алхад хийсэн нууц үгийн тусламжтай орох боломжтой. Дэлгэрэнгүй зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.