Боловсрол соёл эрхзүйн дээд сургууль нь 2022 оны хичээлийн жилээс эхлэн цахим сургалтыг өөрийн удирдлага мэдээллийн системийн тусламжтай явуулж байхаар боллоо. Уг системийн тусламжтай оюутан нь цахимаар авч болох бүхий л үйлчилгээг сургуулиас авах боломжтой юм. Оюутан та удирдлага мэдээллийн системд нэвтрэхийн тулд дараах 3 мэдээлэл шаардлагатай.
1. Таны оюутны id /Мэдэхгүй бол мэдээллийн системийн ажилтанд хандах. Утас: 88650303/
2. Таны сургуульд өгсөн цахим шуудан
3. Нууц үг /Та өөрийн регистрийн дугаарыг бичнэ. /Зөвхөн крилл цагаан толгойн үсэг хэрэглэнэ/
Удирдлага мэдээллийн системд хэрхэн нэвтрэх ашиглах зааврыг доорх бичлэгүүдээс үзнэ үү. Хэрэв та системд нэвтрэхэд асуудал тулгарсан бол системийн ажилтантай дараах утсаар холбогдон асуудлыг шийдүүлэх боломжтой. /Утас:88650303/