Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаар Монгол улсын бүх их дээд сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр үргэлжилж байгаа билээ. Үүнтэй уялдуулан хичээлийн шалгалтыг цахим сургалтын moodle.ecl.mn системээр авах болно. Цахим шалгалтыг өгөхдөө доорх заасан өдөр цагтаа багтаж өгөх бөгөөд хэрэв тухайн цагаас хоцорч шалгалтын материалыг илгээлгүй бол таны шалгалтын оноо 0-р авна гэдгийг анхаарна уу. Жишээ нь ОУ Түүх хичээл нь 12-р сарын 15 нд 9-16 цагт гэж заасан байгаа бол тухайн хичээлийн шалгалт нь 9:00 нээгдэж 16:00-с хойш материал хүлээн авалт хаагдах болно. Цахим шалгалтад оролцож эхэлсэн бол шалгалтаас гарч болохгүй бөгөөд хэрэв гарсан бол дахин оролцох боломжгүй болно. Оюутан шалгалтын материалыг баталгаажуулан илгээсний дараагаар тухайн шалгалтад хэдэн оноо авсан амжилтыг харж болно. Мөн аль аль асуултад зөв болон буруу харилцсантайгаа танилцаж болно. Цахим шалгалтад оролцохын тулд оюутан та нэн тэргүүнд дараах зүйлсийг шалгана уу.

  • Интернетийн сүлжээнд холбогдсон суурин болон зөөврийн компьютер
  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд бүртгүүлсэн хаяг /Бүртгэлийн өөрийн харьяаллын тэнхимд мэдээллийг өгснөөр хийгдэнэ/
  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд өөрийн бүртгэлийн мэдээллээр орж болж байгаа эсэхийг
  • Танай ангиас шалгалт авах бүх хичээлүүд цахим сургалтын системд байгаа эсэх 

Цахим шалгалтад хамрагдах заавар

  1. Цахим сургалтын moodle.ecl.mn системрүү орох
  2. Цахим сургалтын системийн login товч дээр дарж өөрийн email болон password-н тусламжтайгаар нэвтэрнэ./нууц үг таны регистрийн дугаарын зөвхөн тоо/
  3. My cources цэсээс шалгалт өгөх хичээлийг хайн олж дарна.
  4. Хичээлийн үндсэн хуудаснаас “Батлах шалгалтыг” хайн олж дарна /ихэвчлэн хамгийн доор байрлах болно/
  5. Attempt quiz now дарна
  6. Бүх асуултад хариулна. /зарим шалгалт олон асуулттай учир хэд хэдэн хуудасд хуваагдсан байх боломжтой учир next page дарж дараа дараагийн хуудаст шилжиж асуултад үргэлжлүүлэн хариулна/
  7. Бүх асуултад хариулсныхаа дараагаар finish attempt дарна
  8. Гарч ирэх цонхноос та өөрийн хэрхэн шалгалтын асуултад хариулснаа харсны дараагаар submit all and finish дарна
  9. Гарч ирэх confirmation цохны submit all and finish дарж шалгалтын материалыг илгээнэ.

Үүний дараагаар гарч ирэх хурдсаас шалгалтад хэрхэн оролцсон ерөнхий мэдээллийг харж болно. Жишээ нь: Grade хэсгээс та хэдэн оноо авахаас хэдэн оноог авч чадсан бэ гэдгийг харж болно. Жишээ нь: Grade 20.00 out of 30.00 байгаа бол та 30 онооны шалгалтаас 20 оноог авсан байгааг харуулах болно. Доорх бичлэгээс цахим сургалтын системийг хэрхэн ашиглах тухай видео зааврыг үзнэ./Цахим шалгалтын тухай хэсгийг 49:00 минутаас үзнэ үү/