ECL.ESAN.MN

ЦАХИМ БҮРТГЭЛ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

ОУ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

САНАЛ ХҮСЭЛТ ГОМДОЛ ИЛГЭЭХ

ТЭТГЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТ ЗЭЭЛ

АХЫН ХИШИГ ДҮҮД ХӨТӨЛБӨР

“Степпелинк” компанийн 2014 оноос хөгжүүлж буй “Esan” цахим сан нь одоогоор  3700 гаруй диплом, эрдмийн 70 гаруй ажил, сонины 20 мянга гаруй дугаар, 150 гаруй сэтгүүл бүхий, мэдээллийн сан юм. Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль нь үндэсний мэдлэгийн цахим сан ESAN системд нэгдсэн билээ. Ингэснээр эрдэмтэн багш нар өөрийн оюуны бүтээлийг үнэлэх эдийн засгийн эргэлтэд оруулах, оюутан залуус ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай танилцах боломжийг олгож байна. Цахим сан нь дараах хоёр сайтаас бүрдэнэ.

  1. ECL.ESAN.MN уг сайт нь БСЭЗДС-н цахим сан бөгөөд оюутан багш нар нь уг сайтад өөрийн эрхээр нэвтрэн орсноор үнэ төлбөргүй ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай танилцах боломжтой.
  2. ESAN.MN уг сайт  нь esan системийн үндсэн портал бөгөөд оюутан, багш нь өөрийн хүсэлтийн дагуу контентыг худалдан авч ашиглах боломжтой.
ECL.ESAN.MN цахим санг ашигласнаар багш танд дараах боломжууд нээгдэнэ.
  • Ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай цахим хэлбэрээр үнэ төлбөргүй танилцах.
  • Номын санч болон IT албанд хандаж ном, сурах бичгийг цахим санд байршуулж өөрөө болон, оюутанд цахим хэлбэрээр унших боломжийг олгох.
  • Өөрийн уншиж байгаа болон хадгалан үлдээсэн номоор хувийн сан үүсгэх
  • Тухайн номонд сэтгэгдэл үлдээх
  • Өөрийн болон оюутны бүтээлд хуулбар шалгуур хийх.

ECL.ESAN.MN БСЭЗДС-н цахим санд нэвтрэн орохын тулд оюутан дараах энгийн алхмыг хийхэд хангалттай

  1. esan.mn сайтад хандаж сургуулийн цахим сургалтын систем болон мэдээллийн системд нэвтрэхдээ ашигладаг цахим шуудангийн хаяг болон өөрийн овог, нэр, утасны дугаараар бүртгүүлнэ.
  2. IT албанд өөрийгөө esan системд бүртгүүлсэн гэдгээ мэдэгдэх. /Таны бүртгэлийг 1-2 цагийн дотор баталгаажуулна./
  3. ecl.esan.mn сайтад хандаж нэгдүгээр алхмын бүртгэлдээ ашигласан цахим шуудан нууц үгээр системд нэвтэрснээр ном, сурах бичиг, судалгааны ажил, бичгийн ажлуудтай танилцах боломжтой болно. Дээрх гурван алхамыг хэрхэн хийж буй видео зааврыг  доорх бичлэгээс үзнэ үү.

Хуулбар шалгуурыг хэрхэн ашиглах видео заавар