2022-2023 оны хичээлийн жилийн жүжигчний мэргэжлийн элсэлтийн бүртгэл 2022 оны 4-р сарын 25 өдрөөс 5-р сарын 19 өдрийн 17 цагийг хүртэл ecl.mn сайтаар дамжуулах авах болно. Та өөрийн бүртгэлийн мэдээллийг  уг постын доор байрлах “Жүжигчний мэргэжлийн бүртгэл” форумд үлдээнэ үү.  Элсэлтийн бүртгэл дууссаны дараагаар уран чадварын шалгалт дараах гурван үе шаттайгаар явна. 

Нэгдүгээр шат

  • 2022.05.28 өдөр 09-18 цагийн хооронд БСЭЗДС-н 505 тоотод Өөрийн танилцуулга, дуу, шүлэг, Этюд судалбар-г үзүүлнэ. /5 минутаас ихгүй байна/ Орон нутгийн элсэгч development@ecl.mn хаягаар видео  илгээнэ.
  • 2022.05.30 өдөр 17 цагт шалгалтын дүнг мэдээлнэ.
  • 2022.05.31 өдөр 10 цагт нэгдүгээр шатад тэнцсэн жүжигчний ангийн мастер багш МУГЖ С.Болд-Эрдэнэ зөвлөгөө өгнө.

Хоёрдугаар шат

  • 2022.06.04 өдөр 09-18 цагийн хооронд БСЭЗДС-н 505 тоотод Темп, Ритм, Монолог /ёг үлгэр/, Бүжиг буюу хөдөлгөөний эвсэл, Өгөгдсөн этюдээр шалгалт өгнө.

Гуравдугаар шат

  • 2022.06.08 өдрийн 12 цагт Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг гардуулна.