Энэ удаагийн бизнес удирдлагын тэнхимийг сурталчлах долоо хоног 2015.11.16-20 өдрийн хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд өдөр бүр бизнес удирдлагын тэнхимийн оюутнуудын мэдлэгийн хүрээг нэмэгдүүлэх болон онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэн үзэх арга хэмжээнүүд зохион байгуулагдсан төдийгүй бизнес удирдлагын тэнхимийг бусад тэнхимийн оюутнуудад сурталчлах ажлууд зохиогдсон юм.
11 сарын 17
өдөр Оюутны эрхийн өдөр
Энэ өдөр Зохиомж
дээд сургуулийн оюутнууд багш нарынхаа
болон бусад албадын үүрэгт ажлыг хийсэн юм.
11 сарын 18 өдөр
Маркетингийн өдөр
Уг өдөрлөгийн
хүрээнд оюутнууд өөрсдийн онолын мэдлэгийг бататгах таатай боломжоор хангагдаж
барааг сурталчлах, худалдаалах талаар мэдлэгтэй боллоо.
11 сарын 19 өдөр
Шилдэг санхүүч
Энэ өдөр гаалийн
ерөнхий газрын улсын ахлах байцаагч Энхбаатар хүрэлцэн ирж оюутан залуустай
ярилцлага хийж сонирхсон асуултад хариулт өглөө.
11 сарын 20 өдөр
Эрдэм шинжилгээний хурал
Энэ удаагийн хурал
“Эдийн засгийн хямралаас гарах нь” сэдвийн хүрээнд болж
Тэргүүн байрыг:
Татварын хяналт шалгалт үнэлгээ 4-р ангийн оюутан Э.Хулан
Сэдэв: Экспорт, импортыг нэмэгдүүлэх боломж /Татах/
2-р байрыг: Гадаад худалдаа гаалийн удирдлага 2-р
ангийн оюутан Э.Оюунчимэг
Сэдэв:
Инфиляцийн ханш уналт /Татах/
3-р байрыг Татварын хяналт шалгалт үнэлгээ 4-р
ангийн оюутан Б.Бямбажав
Сэдэв: Монголын
эдийн засгийн өнөөгийн байдлын судалгаа /Татах/