Зохимж дээд
сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ 9-р сарын 1 нд
амжилттай боллоо. Уг арга хэмжээнд зохиомж дээд сургуулийн нийт багш ажилчдаас
гадна оюутнууд мөн шинээр байгуулагдсан “ТОП” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн
төвийн сурагчид оролцлоо. Уг баярт үйл явдалд дахин баяр нэмсэн нэгэн явдал
болсон нь “РИО-2016” олимпын наадмын хүрэл медальт, Зохиомж дээд сургуулийн
төгсөгч Д. Отгондалай оюутан сурагчидтай чөлөөт уулзалт хийсэн явдал юм. Мөн уг
арга хэмжээний хүрээнд Д. Отгондалайд магистрын хөтөлбөрт үнэ төлбөргүй
суралцах эрхийн бичгийг гардуулсан юм.