Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаар Монгол улсын бүх их дээд сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр үргэлжилж байгаа билээ. Үүнтэй уялдуулан доорх цахим хичээлийн хуваарийн дагуу Боловсрол Соёл Эрх Зүйн дээд сургуулийн хичээл цахим хэлбэрээр явагдах болно. Цахим сургалт нь moodle.ecl.mn болон zoom платформын тусламжтайгаар явагдана. Цахим сургалтын системийн дэлгэрэнгүй зааварыг болон цахим сургалтын хуваарийг уг нийтлэлийн доороос үзэж эсвэл татан авч болно. Мөн цахим сургалтын системийн ажилтантай холбогдож тусламж авах бол энд дарна уу. Цахим сургалтад оролцохын тулд оюутан танд дараах зүйлс нэн тэргүүнд байвал зохино.
- Интернетийн сүлжээнд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, гар утас
- Суурин компьютертой бол webcamer
- Цахим сургалтын moodle.ecl.mn системд бүртгүүлсэн хаяг /Бүртгэлийн өөрийн харьяаллын тэнхимд мэдээллийг өгснөөр хийгдэнэ/
- zoom платформыг өөрийн компьютер болон гар утас дээрээ суулгасан байх
Танд интернетийн холболт болон тоног төхөөрөмжийн хүндрэлтэй зүйлс байгаа бол манай оюутны интернет хэрэглээний судалгаанд энд дарж оролцоно уу.
Цахим сургалтад хамрагдах заавар
Алхам1: Цахим сургалтын moodle.ecl.mn системд хандах. Нээгдсэн хуудасны “системийг ашиглах видео хичээлтэй танилцах” зураг дээр дарж системийг хэрхэн ашиглах тухай зааврыг авна уу
Алхам2:Цахим сургалтын moodle.ecl.mn системд өөрийн эрхээр нэвтрэх.
- Баруун дээд буланд байх login улаан товч дээр дарах
- Өөрийн email хаяаг болон системд нэвтрэх нууц үгийг /таны регистрийн дугаарын 8 оронтой тоо/бичсэний дараагаар саарал login товч дээр дарна. Ямарваа нэгэн алдаа гарвал дахин moodle.ecl.mn сайт руу орж “системийн ажилтантай холбоо барих” хэсгээс ажлын цагаар тусламж авна.
Алхам3: My Cources цэснээс хичээлийн индекс дээр дарж хичээлийн үндсэн хуудас руу орно
- Хамгийн эхэнд байх Цахим семинар холбоос дээр дарна. Ихэвчлэн Цахим семинарт орох холбоос нь дараах бичигтэй байна “Цахим семинар 11.19 10цагт пүрэв гариг бүрийн 10цагаас” гэх мэт.
Алхам4: Тухайн долоо хоногийн цахим семинарын хуудсанд нэвтэрсний дараагаар zoom id болон password харагдах болно. Үүний тусламжтайгаар та цахим семинарт хамрагдах боломжтой.
- Zoom платформыг хэрхэн ашиглах тухай зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.