Зохиомж дээд сургуулийн бизнес удирдлагын тэнхимийн үйл ажиллагааг сурталчлах үйл ажиллагаа 2016.10.17-21 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаагаар дамжуулан бизнес удирдлагын  тэнхимийн багш оюутнууд бусад тэнхимийн оюутнуудад өөрсдийн үйл ажиллагааг таниулах олон тооны арга хэмжээ зохион байгууллаа. Үүний жишээ нь Маркетингийн өдөрлөг, Алтан хонх, Шилдэг санхүүч, Гадаад худалдаа гаалийн удирдлагын нэгдүгээр ангийн оюутнуудын төрийн далбаанд тангараг өргөх ёслол зэрэг юм.