Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургуулийн эрдмийн баяр ёслол төгөлдөр боллоо
Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургуулийн 2025 оны эрдмийн баярын ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь тус сургуулийн төгсөгчдийн олон жилийн хөдөлмөр, мэдлэг, оюуныг дүгнэн баталгаажуулж, тэднийг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бэлтгэгдсэн мэргэжилтнүүд болсныг батлах онцгой үйл явдал болдгоороо ач холбогдолтой юм.
Эрдмийн баярын арга хэмжээнд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, төгсөгчид болон тэдний гэр бүл, найз нөхөд, зочид төлөөлөгчид өргөнөөр оролцлоо. Сургуулийн захирал ДвЭнхжин нь баярын нээлтийн үг хэлж, төгсөгчдөд хандан баяр хүргэж, цаашдын амьдралд нь амжилт хүслээ. Мөн шилдэг төгсөгчдийг шагнаж урамшуулсан бөгөөд багш, оюутны хамтын зүтгэлийг онцлон тэмдэглэв. Энэ жил тус сургууль нь бакалавр, магистрын зэрэгтэй олон зуун төгсөгчдөө амжилттай бэлтгэн гаргаж байгаа нь тус сургуулийн сургалтын чанар, хүний нөөцийн чадавх тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагийн илэрхийлэл байлаа. Арга хэмжээний үеэр хөгжмийн номер, урлагийн тоглолт, дурсамж сэргээсэн гэрэл зургууд, багш, оюутны мэндчилгээ зэрэг сэтгэл хөдөлгөм мөчүүд өрнөж, төгсөгчдөд зориулсан дурсамжит мөчүүдийг мөнхлөв.
Эрдмийн баяр нь зөвхөн нэгэн үеийн төгсөлтийг тэмдэглэх төдий бус, тус сургуулийн уламжлал, бахархал, боловсролын үнэт зүйлсийг бэхжүүлсэн, ирээдүй рүү тэмүүлэх итгэл найдварын эхлэл болсон арга хэмжээ байлаа.