“Боловсрол судлалын тэнхим сурталчлах 7 хоног” арга хэмжээ 2016.11.7-12 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд Боловсрол судлалын тэнхимийн багш, оюутнуудын өөрсдийн мэргэжлийн онцлогийг бусад тэнхимийн оюутнуудад танилцуулах зорилготой гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, тайлан тоглолт, танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээ болж өнгөрсөн байна. Мөн уг долоо хоногийн хүрээнд Зохиомж дээд сургуулийн нар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн байна. Уг тэмцээнд нийт 11 баг тамирчид оролцсоноос дараах багууд шагналт байранд шалгарсан байна.

Эр

Гадаад худалдаа, гаалийн удирдлага III – Хүрэл

Кино телевизийн зураглаач IV – Мөнгө

Гадаад худалдаа, гаалийн удирдлага IV – Алт

Эм

Гадаад худалдаа, гаалийн удирдлага II – Хүрэл

Багш, бага ангийн боловсрол IV – Мөнгө

 

Багш, сургуулийн өмнөх боловсрол IV – Алт