МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН
ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛ ХЭЛ-УРАНЗОХИОЛЫН
ХИЧЭЭЛИЙН НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
2017.04.25
ОЛИМПИАДЫН
ЗОРИЛГО: 2017 онд ЕБС-ийн 12 дугааар анги төгсөгчдийн Монгол
хэл-уранзохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулгын түвшин, стандартын хэрэгжилт,
мэдлэгийн түвшинд үнэлэлт өгч, Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд тандалт
хийж, нийслэлийн аваргыг тодруулах, сургуулиа сурталчлахад оршино.
ОЛИМПИАД
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ-ИВЭЭН ТЭТГЭГЧ: МУБИС-ын Боловсрол судлалын төв,
Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, ОУ-ын бизнес,
технологийн “Зохиомж” дээд сургууль.
ОЛИМПИАДЫН
ХУГАЦАА: 2017 оны 04 дүгээр сарын 27-наас 05 дугаар сарын 07-ны
өдрүүдэд “ЗОХИОМЖ” дээд сургууль дээр бүртгэж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус
сургууль дээр 09 цагаас явагдана.
ОЛИМПИАДЫН
ДААЛГАВРЫН ХҮРЭЭ: Олимпиад ЕБС-ийн Монголхэл-уранзохиолын хичээлийн
хөтөлбөрийн агуулга, ЭЕШ-ын даалгаврын агуулгын түвшинд байна.
ОЛИМПИАДЫН
БАЙР, ШАГНАЛ:
1-р байр -2. Зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан
“ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд сургууль 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн
бичиг.
2-р байр -2. Зохион байгуулагч байгууллагуудын
хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд
сургууль 50 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.
3-р байр -2. Зохион байгуулагч байгууллагуудын
хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд
сургууль 25 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.
Шагналт байр -4 Зохион байгуулагч байгууллагуудын
хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “ЗОХИОМЖ” дээд
сургууль элсэн суралцах суралцах эрхийн бичиг.
ЖИЧ: Бүх шагналтнуудад МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР,
ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЯРУУ НАЙРАГЧ
БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН гарын бэлэг-” БҮТЭЭЛИЙН ДЭЭЖ-ээс бэлэглэнэ.
АМЖИЛТ ХҮСЬЕ
ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ХАЯГ: Улаанбаатар
хот. Баянзүрх дүүрэг. Сансар 12-р хороолол. 2-р хороо. “3охиомж” дээд
сургуулийн хичээлийн байр.
УТАС: 70155585, 99182142, 90036396, 88162294