Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийн хамт олны хөдөлмөр, ур чадварыг он солигдох торгон мөчийн өмнөхөн төрөөс өндрөөр үнэлж одон, тэмдгээр шагнасан байна. Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийн санхүүгийн албаны дарга С.Оюунцэцэгт Алтан гадас одон, Боловсролын тэнхимийн эрхлэгч Л.Мядагт Алтан гадас одон, Архивын албаны дарга Ш.Эрдэнэчимэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг 12-р сарын 22 өдөр тус тус гардуулсанд сургуулийн нийт хамт олон болон оюутан залуусын нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын эрдмийн цагаанд зам нь дардан байхыг хүсэн ерөөж байна.