ХУРЛЫН ЗОРИЛГО
Цахим сургалтын өнөөгийн байдал, боловсронгуй болгох шийдэл, шилдэг арга зүйн талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг эмхэтгэн түгээн дэлгэрүүлэхэд оршино. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Боловсрол Соёл Эрхзүйн Дээд Сургууль 

ХАМРАХ ХҮРЭЭ
БСШУСЯ, БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН судлаач эрдэмтэд, БСЭДС-ийн профессорын баг, багш, магистрант, оюутнууд оролцоно. 

ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттай явагдах бөгөөд илтгэлийг 2021 оны 4-р сарын 20 ноос 5-р сарын 10 ныг хүртэл БСЭДС-ийн цахим сургалтын moodle.ecl.mn системээр хүлээн авч, шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр эхний шалгаруулалт явагдана. Шалгарсан шилдэг 10 илтгэлийг хоёрдугаар шатанд оруулах бөгөөд 5-р сарын 14-ны өдрийн 14 цагаас цахимаар явагдана. 

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна. 
  • Илтгэлийн эхийг MS Word програм дээр 4-8 нүүрэнд багтаан Times New Roman шрифт, үсгийн фонт 12, мөр хоорондын зай (1-1.5 line), хуудасны 4 талд 1 инч (2,54 см) зай авч бичнэ. 
  • Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг ишлэлд авч ард нь зүүлтийг зохих журмын дагуу хийнэ. 
  • Файлын хэмжээ 5MB хэмжээнээс илүүгүй байх 
  • Магистрын ангийн оюутнууд эхний нүүр дээр өөрийн овог, нэр, одоо ажиллаж буй байгууллагын нэр болон аймаг, хот, сумын нэрийг бичнэ. Жишээ нь: Бат овогтой Эрдэнэ, Улаанбаатар, 4-р сургууль, 99111111 
  • Бакалаврын ангийн оюутнууд эхний нүүр дээр өөрийн овог, нэр, утасны дугаарыг бичнэ. Жишээ нь: Бат овогтой Эрдэнэ, 99111111

Илтгэлийн файл илгээх заавар

  • Цахим сургалтын moodle.ecl.mn системд өөрийн эрхээр нэвтрэх
  • Одоо орж буй хичээлүүдээс CONF-2021 индекстэй “Эрдэм шинжилгээний хурал 2021” хичээлийн үндсэн хуудас руу орно.
  • Өөрийн бэлдсэн сэдэв дээр дарна
  • “Add submission” дарна
  • Цэнхэр сум дээр дарна
  • “Choose File” дарна
  • Илгээх файлыг нээнэ
  • “Upload this file” дарна
  • “Save changes” дарна
Эрдэм шинжилгээний хурал 2021 хичээл рүү дахин ороход ногоон Submited бичгээр амжилттай илгээгдсэнийг харуулах болно