Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Шинжлэх ухаан боловсролын хөгжилд тэргүүлэх эрхэм зорилготой манай хамт олон дэлхийг хамарсан цар тахлын үед цаг үеийн хүндхэн сорилтыг туулж, ирээдүйн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулан чармайн ажиллаж байгаад гүн талархаж байна.
Шавийн эрдэм багшаас гэж багш та бүхэн сургах үйлээ эрхэм зорилгоо болгож, боловсролын чанартаа ахиц гаргах их итгэл тэмүүллээр хамтдаа хичээн оюутан суралцагчдынхаа итгэлийг улам бүр хүлээн, улс орныхоо боловсролын хөгжилд манлайлна гэдэгт итгэл дүүрэн байна.
Нэгэн цаг үеийг хамтдаа туулж, хийж бүтээх эрч хүч, сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баярлалаа.
БОЛОВСРОЛ СОЁЛ ЭРХЗҮЙН ДЭЭД СУРГУУЛИЙНЗАХИРАЛ ДОКТОР ПРОФЕССОР Б.ЦОГТБАЯР