ЧУЛУУНЫ БАТЖАРГАЛ

/1946-2021/

ЭМГЭНЭЛ

Боловсрол Соёл Эрх зүйн Дээд Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, Төрийн албаны Зөвлөлийн анхны дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Батжаргал таалал төгссөнд нийт багш, ажилтан, оюутан суралцагчид гүнээ харуусаж байна. Тэрээр 1946 онд Өмнөговь аймагт төрж, ухамсарт бүхий л амьдралаа Монгол улсын гадаад харилцаа, дипломат алба, төрийн албаны хөгжилд зориулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Монголын гадаад харилцаа, төр нийгмийн салбарт төрийн хүний жинхэнэ төрхийг бүтээн үлдээсэн түүний эх оронч, ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, эгэл даруухан, эрхэмсэг, ухаалаг дүр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.