Оюутны цахим төлбөрийн картны Оюутны цахим төлбөрийн картны захиалга 2015 оны 9.18-25 өдрийн хооронд явагдана. Оюутан бүр дараах материалыг бүрдүүлэн нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий цахим картыг захиална. Үүнд:
1. Түр болон үндсэн оршин суугаа хороо,
оюутны байрны тодорхойлолт /одоо оршин суугаа хороо болон оюутны байрны
захиргаанаас авна/
2. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас
олгосон томилолтын хуулбар /нарийн бичгээс авч болно/
3. Өөрийн биеийн байцаалт: Иргэний үнэмлэх
болон оюутны үнэмлэхийн хуулбар.
4. Цахим төлбөрийн картны үнэ болох 3600 төгрөгийг
УБСКК-ийн худалдаа хөгжлийн банкны 47501469, төрийн банкны 105700523235 тоот
дансанд тушаасан баримт.
5. Нэг хувь 4*3 хэмжээтэй цээж зураг
Уг материалуудыг бүрдүүлсэн оюутан 9сарын25 өдрийн
20.00 цагаас өмнө 309 тоот өрөөнд өөрийн биеэр ирж Э. Эрдэнэбат багшид
материалаа өгөн анкет бөглөнө.