Зохиомж дээд сургуулийн 2016 оныг угтан авах, улиран өнгөрч буй 2015 оны дүгнэх хүндэтгэлийн хүлээн авалт 2015 оны 12-р сарын 21 өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Зохиомж дээд сургууль 2015 оны шилдгүүдээ тодруулснаас гадна өвлийн өвгөн аав оны хамгийн азтай оюутнуудад гарын бэлгээ  гардуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн дээд шагналуудаа олон тооны оюутан, багш ажилчдад гардуулсан юм.

Мөн энэ өдөр зохиомж дээд сургуульд магистрын зэргийг амжилттай хамгаалсан оюутнуудад эрдэм мэдлэгийн гэрч болсон ромбыг гардуулах ёслолын ажиллагаа болсон.

 2015 оны шилдэг багшаар: Т. Эрдэнэцэцэг /Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч/

2015 оны шилдэг оюутнаар: Э. Мөнхбилгүүн /Олон улсын сэтгүүлч орчуулагчийн 4-р анги/ 

2015 оны шилдэг ангиар: Сургуулийн өмнөх боловсролын багш /3-р анги/

2015 оны шилдэг ажилтнаар: Э. Эрдэнэбат /Мэдээллийн технологийн алба/