Зохиомж дээд
сургуулийн нийгмийн хариуцлага болон оюутан залуусынхаа хөгжилд чиглэсэн олон тооны ажил явуулдаг билээ. Түүний нэгэн
том жишээ нь жил бүрийн уламжлалт “Эко аялал” юм. Энэ жил уг арга хэмжээ нь
2016.9.17 нд Тэрэлж байгалийн цогцолбор газарт амжилттай болж өнгөрлөө. Уг арга
хэмжээний хүрээнд Зохиомж дээд сургуулийн нийт оюутан болон Топ мэргэжил
сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид цэвэрлэгээ хийсний дээр хажуугаар олон
тооны хөгжөөнт тоглоомыг амжилттай зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан юм.