ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛАН “НОМОО ХАНДИВЛАЯ”
Зорилго:
Оюуны цаглашгүй их өв болсон үнэт бүтээлийг цуглуулж, хамгаалахын зэрэгцээ хүүхэд залуучууд болон оюутнуудын танин мэдэх, номыг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх, номын сангийн сан хөмрөгийг сайжруулахад оршино.
Уриа:
- Ховор, содон номоо хайрлан хамгаалцгаая.
Нэг. Хамрах хүрээ
- Боловсрол Соёл Эрх зүйн дээд сургуулийн оюутнууд
- ТОП МСҮТ суралцагчид
Хоёр. Хугацаа
- 2024 оны 04 сарын 15-ноос
- 2024 оны 04 сарын 22 хүртэл БСЭДС-ийн номын санд хүлээн авна.
Гурав. Зохион байгуулалт
- Анги удирдсан багш нар, анги хамт олноо идэвхтэй оролцуулах.
- Нэг оюутан, сурагч хэдэн ч төрлийн ном хандивлах боломжтой. Тоо хамаарахгүй.
- Хандивлах номныхоо хуудас бүрэн эсэхийг сайтар шалгах, янзалж зассан байх, аль нэг сургуулийн тамга тэмдэггүй байх.
Дөрөв. Тавигдах шаардлага
Таны хандивлаж байгаа ном хүүхэд, багачууд болон насанд хүрэгчид уншиж, судлах боломжтой дараах төрлийн номууд байна.
- Уран зохиолын ном
- Дэлхийн сонгодог зохиолын ном
- Шинжлэх ухаан танин мэдэхүйн ном
- ЕБС-д ашиглагдаж буй сурах бичиг
- Нэвтэрхий толь
- Шог хошин зохиолын ном
- Сургамжит өгүүллэг
- Зурагт ном
- Үлгэрийн ном
- Шүлгийн ном
- Мэргэжил сонголттой холбоотой гэх мэт хэнч ашиглаж болохуйц
Тав. Шалгаруулалт
- 2024 оны 04 сарын 23 (дэлхийн номын өдөр)
Тав. Шагнал, урамшуулал
- 1-р байр Талархлын бичиг, үнэ бүхий зүйл
- 2-р байр Талархлын бичиг, үнэ бүхий зүйл
- 3-р байр талархлын бичиг, үнэ бүхий зүйл
Номын цагаан буян хуран дэлгэрэх болтугай.