Олон улсын бизнес технологийн зохиомж дээд сургуулийн зохион байгуулсан
“Багшийн хөгжил” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 5-р сарын 6 нд Чингис зочид
буудлын хурлын танхимд амжилттай боллоо. Уг эрдэм шинжилгээний хуралд Зохиомж
дээд сургуулийн багш оюутнуудын 300 гаруй илтгэл ирснээс шилдэг 9 илтгэлийг
олны хүртээл болгон өрсөлдүүлжээ. Үүнээс:
1-р байр: Ч.Бат-Амгалан “Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт
бичигүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь” сэдвээр
2-р байр: Ц.Урантөгс “Багшийн хөгжил” сэдвээр
3-р байр: С.Болормаа “Сургалтанд цахим сурах бичгийг хэрэглэх нь” сэдвээр
Мөн уг арга хэмжээний хүрээнд Зохиомж дээд
сургуулийн магистрантуудад дипломыг гардуулах ёслол болсон юм.