Зохиомж дээд сургууль нь нийт оюутны үнэмлэхийг шинэчлэх ажил эхлээд байна. Уг ажлын хүрээнд оюутны үнэмлэхийг олон улсын жишигт нийцсэн байдлаар хэвлэн тараах юм. Шинээр хэвлэгдэж буй үнэмлэх нь дараах мэдээллийг өөр дээрээ агуулсан байна. Үүнд:
1. Хэрэглэгчийн ID дугаар
2. Хэрэглэгчийн Овог
3. Хэрэглэгчийн Нэр
4. Хэрэглэгчийн суралцаж буй мэргэжил
5. Хэрэглэгчийн харьяалагдах тэнхим
6. Уг картын дугаар
7. Хэрэглэгчийн элсэн орсон он
8. Уг картын хүчинтэй хугацаа
9. Бар код
10. Санхүүгийн албаны хэсэг
11. Хэрэглэгчийн зураг
Зэргээс бүрдэнэ. Шинэчилсэн картыг авахын тулд оюутан: ангийн даргад хандан холбогдох мэдээллийг өгснөөр 48 цагийн дараа картаа авна. Нийт ангийн дарга нар өөрийн ангийн оюутнуудын мэдээллийг Э.Эрдэнэбат багшид 10-р сарын 1-15 өдрийн хооронд хүргүүлнэ.