2016.10.05 өдөр Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдрийг Зохиомж дээд сургуулийн нийт багш, ажилчид, оюутан залуус амжилттай тэмдэглэлээ. Тус өдөр Зохиомж дээд сургуулийн шилдэг оюутнууд багш нарынхаа оронд хичээл зааж үеийн нөхдөдөө зөвлөгөө, тусламж өгсөн юм. Мөн Зохиомж дээд сургуулийн оюутнууд багш нартаа зориулан урлагийн тоглолтыг толилуулсан юм. Уг арга хэмжээний хүрээнд Ханын сонин болон бүтээлийн уралдаан зарлагдаж шилдэг бүтээлүүдийг шагнасан юм.