“Боловсрол ба хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол, соёл, эрхзүйн дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал энэ жил “Боловсрол ба хөгжил” сэдвийн хүрээнд 2025 оны 5-р сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг судалж, хэлэлцэх өргөн боломжийг судлаач, багш, оюутнууд болон боловсролын бодлого боловсруулахад оролцогчдод олгосон ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хуралд нийт 10 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба эдгээр нь боловсролын чанар, хүртээмж, цахим сургалтын орчны хөгжил, багшийн хөгжил, хүүхдийн сурлагын гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлс, сургалтын шинэ арга зүй, боловсрол дахь тэгш байдал зэрэг олон талт сэдвийг хамарсан юм.

Илтгэлүүдийн дунд дараах асуудлууд онцгой анхаарал татаж байв:

  • Хиймэл оюун боловсрол хэрхэн нөлөөлж буй

  • Багшийн үнэлгээ, мэргэжлийн хөгжил, карьерын дэмжлэгийн бодлого

  • Хөдөө орон нутгийн боловсролын тэгш байдал ба хүртээмжийг нэмэгдүүлэх гарц

  • Дижитал шилжилтийн нөлөө, цахим сургалтын боломж ба сорилтууд

Эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн багш, судлаачид төдийгүй урилгаар оролцсон гадаад, дотоодын боловсрол судлаачид, магистрант, докторант оюутнууд ч идэвхтэй оролцож, санал бодлоо солилцсон нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.

Энэхүү хурал нь зөвхөн судалгааны үр дүнг танилцуулах төдий бус, боловсролын хөгжлийг урагшлуулах хамтын сэтгэлгээ, шинэ санаа, бодлогын түвшний зөвлөмжийг боловсруулах эхлэл тавьсан чухал алхам болсон юм. Арга хэмжээгээр дамжуулан шинэ судалгааны чиглэлүүд тодорхойлогдож, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжууд нээгдсэн нь оролцогчдын хувьд ихээхэн урам зориг өгсөн үйл явдал боллоо.