2018 оны 4-р сарын 4 өдөр Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУА-ийн Олон улс
судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх
ухааны доктор О.Батсайхан Зохиомж
дээд сургууль, ТОП МСҮТ-н сурагч, оюутан залуустай “Монгол улсын тусгаар
тогтнол, Богд хаант Монгол улс” сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлсэн
байна. Уг арга хэмжээний хүрээнд Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ,
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Богд хааны гүйцэтгэсэн үүргийн талаар шинэ
соргог зүйлсийг оюутан залуус мэдэж авсан байна. Зохиомж дээд сургуулийн нийт
хамт олны өмнөөс эрдэмтэн О.Батсайхан таны цаашдын эрдмийн үйлсэд амжилт хүсэж
байна.